Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй. Хуулиар тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг эзэмшүүлэх, зохистой ашиглах, хамгаалах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, үйлдвэрийн түүхий эдийг дотооддоо бэлтгэх, хөрсийг хамгаалах, үржил шимийг сайжруулснаар агроэкологийн тэнцвэртэй тогтвортой байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна тариалан эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй. Хуулиар тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг эзэмшүүлэх, зохистой ашиглах, хамгаалах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, үйлдвэрийн түүхий эдийг дотооддоо бэлтгэх, хөрсийг хамгаалах, үржил шимийг сайжруулснаар агроэкологийн тэнцвэртэй тогтвортой байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна тариалан эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
0 Сэтгэгдэл
























