Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Литто: Хайр гэж юу байдаг юм бэ, мэдэхгүй ш дээ
bid bas yalgaraad bh ymgui
Neeree yu ym bee. Bid ch gsn barag iim l amidarch bn shd. Mongotei hun, bayan hun geed...
ХАЙР ГЭЖ ИХ ХОВОР ЗҮЙЛ ДЭЭ.
Өмнөд Эфиопын Омо хөндийд амьдардаг, өнөөгийн соёл иргэншлээс нэлээд төсөө каро омгийн 31 настай Литто бүсгүйтэй хийсэн ярилцлага.

- Чамайг эхнэрээ болгох гэж эцэг эхэд чинь 20 ямаа төлсөн бол чи нөхөртөө сайн эхнэр болно. Гэхдээ нөхөр чинь чамайг төрхөмд чинь буцаагаад малаа эргүүлж авч ч болно.
- Гэрийн эзэгтэй өглөөдөө кофе чанах нь гэр бүлийн хамгийн чухал цаг. Яагаад гэвэл энэ айлд мөнгө төгрөг авчирч, амьдралыг минь авч яваа нөхөр маань ажилдаа явах гэж байгаа учраас тэр.
- Миний бодлоор бол энэ дэлхийн бүх эмэгтэйчүүд нөхрөө үнэлж, хүндэтгэж байх ёстой. Үүнгүйгээр өөр юу ч хэрэггүй.
- Өөрийн омог, энэ нутгаа харж байхад бид арвин ургац авч сайхан л байгаа. Даанч энэ бүхэн бидэнд хүрэлцэхгүй л байна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь энэ газар маань биднийх.
- Одоо харин гадны хүмүүс мнай нутагт их ирж, бид аюулд ойрхон болоод байна. Тэд бидний газрыг аваад мал маань бэлчих, тариагаа тарих газаргүй болж бид хаа нэгтийшээ нүүх болно шүү дээ. Энэ бүхэн чинь бид хөршүүдтэйгээ зөрчилдөж, заримдаа бүр мөргөлдөөн самуун гарч хүний амь үрэгдэхэд хүргэдэг.
- Биднийг энэ бүхнээс минь салгахыг хүссэн хэн боловч үхэх л ёстой
- Манай каро омгийнхон бусад хамар юмуу бена омгийг бодвол цөөхүүлхэн л дээ. Гэхдээ бидэнд өөрийн гэсэн хэл, өөрийн уламжлал бий. Бид өөрсдийн өвөг дээдсээ хүндэтгэж уламжлалыг нь хадгалсаар яваа.
- Долоо хоногт би нэг удаа зах руу явж өөрийн урласан гоёл чимэглэлийн зүйлсээ худалдаж олсон мөнгөөрөө бяслаг, тос, тамхи, үр худалдаж авдаг. Ингээд л гэртээ гамбираа хайрдаг даа.
- Хөрш айлын маань бүсгүйн нөхөр саяхан нас барсан. Тэр нөхрөө гэртээ оршуулаад дээрээс нь малын арьс тавьчихсан байна билээ. Тэр нөхөр нь хэдийгээр нас барсан ч гэсэн орон гэрээ, гэр бүлээ цаашид хамгаалсаар байх болно гэж итгэж байгаа юм. Би бол хувьдаа нас барсан хүнээ гэртээ оршуулах хэрэггүй гэж боддог. Гаднаа оршуулсан нь дээр.
- Эмэгтэй хүн бүр л сайхан байхыг боддог. Карочууд бид цэцгээр голдуу гоёдог. Манай омгийн бүсгүйчүүд бусад омгийнхноос илүү сайхан гэж би боддог.
- Хамар омгийн эмэгтэй манай каро омгийн эртэй гэрлэвэл каро болдог, гэхдээ үсний засалтаа хамар маягаар хадгалж болно.
- Энд мээгтэйчүүд нөхөртөө үйлчлэх, гэрээ харах, хүүхдүүдээ өсгөх гээд бүхий л ажлаа хийдэг бол эрчүүд нь тосгоноо хамгаалж, малаа хариулах ажил хийнэ.
- Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн ажлыг хийх нь ичгүүртэй хэрэг болно.
- 1-2 ямаатай айл бол нэн ядуу, ийм айлд хэн охиноо бэр болгон өгөхгүй. Харин танайх 100 ямаа, үрхэртэй бол чи баян эр, тэгэхээр дуртай эмэгтэйгээ эхнэр болгон авч болно.
- Хайр гэнэ ээ, Хайр гэж юу юм бэ, мэдэхгүй.

“Хэрэв чиний төлөө нөхөр болох хүн чинь 20 ямаа төлсөн бол, чи нөхөртөө сайн эхнэр болно, гэхдээ тэр чамайг төрхөмд чинь буцаагаад малаа эргүүлж авч бас болно”
- Нөхөрт гарахын тулд түүнийг заавал хайрлах албагүй, тэр бүү хэл царайг нь харахгүй гэрлэж болно.- Чамайг эхнэрээ болгох гэж эцэг эхэд чинь 20 ямаа төлсөн бол чи нөхөртөө сайн эхнэр болно. Гэхдээ нөхөр чинь чамайг төрхөмд чинь буцаагаад малаа эргүүлж авч ч болно.
- Гэрийн эзэгтэй өглөөдөө кофе чанах нь гэр бүлийн хамгийн чухал цаг. Яагаад гэвэл энэ айлд мөнгө төгрөг авчирч, амьдралыг минь авч яваа нөхөр маань ажилдаа явах гэж байгаа учраас тэр.
- Миний бодлоор бол энэ дэлхийн бүх эмэгтэйчүүд нөхрөө үнэлж, хүндэтгэж байх ёстой. Үүнгүйгээр өөр юу ч хэрэггүй.
- Өөрийн омог, энэ нутгаа харж байхад бид арвин ургац авч сайхан л байгаа. Даанч энэ бүхэн бидэнд хүрэлцэхгүй л байна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь энэ газар маань биднийх.
- Одоо харин гадны хүмүүс мнай нутагт их ирж, бид аюулд ойрхон болоод байна. Тэд бидний газрыг аваад мал маань бэлчих, тариагаа тарих газаргүй болж бид хаа нэгтийшээ нүүх болно шүү дээ. Энэ бүхэн чинь бид хөршүүдтэйгээ зөрчилдөж, заримдаа бүр мөргөлдөөн самуун гарч хүний амь үрэгдэхэд хүргэдэг.
- Биднийг энэ бүхнээс минь салгахыг хүссэн хэн боловч үхэх л ёстой
- Манай каро омгийнхон бусад хамар юмуу бена омгийг бодвол цөөхүүлхэн л дээ. Гэхдээ бидэнд өөрийн гэсэн хэл, өөрийн уламжлал бий. Бид өөрсдийн өвөг дээдсээ хүндэтгэж уламжлалыг нь хадгалсаар яваа.
- Долоо хоногт би нэг удаа зах руу явж өөрийн урласан гоёл чимэглэлийн зүйлсээ худалдаж олсон мөнгөөрөө бяслаг, тос, тамхи, үр худалдаж авдаг. Ингээд л гэртээ гамбираа хайрдаг даа.
- Хөрш айлын маань бүсгүйн нөхөр саяхан нас барсан. Тэр нөхрөө гэртээ оршуулаад дээрээс нь малын арьс тавьчихсан байна билээ. Тэр нөхөр нь хэдийгээр нас барсан ч гэсэн орон гэрээ, гэр бүлээ цаашид хамгаалсаар байх болно гэж итгэж байгаа юм. Би бол хувьдаа нас барсан хүнээ гэртээ оршуулах хэрэггүй гэж боддог. Гаднаа оршуулсан нь дээр.
- Эмэгтэй хүн бүр л сайхан байхыг боддог. Карочууд бид цэцгээр голдуу гоёдог. Манай омгийн бүсгүйчүүд бусад омгийнхноос илүү сайхан гэж би боддог.
- Хамар омгийн эмэгтэй манай каро омгийн эртэй гэрлэвэл каро болдог, гэхдээ үсний засалтаа хамар маягаар хадгалж болно.
- Энд мээгтэйчүүд нөхөртөө үйлчлэх, гэрээ харах, хүүхдүүдээ өсгөх гээд бүхий л ажлаа хийдэг бол эрчүүд нь тосгоноо хамгаалж, малаа хариулах ажил хийнэ.
- Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн ажлыг хийх нь ичгүүртэй хэрэг болно.
- 1-2 ямаатай айл бол нэн ядуу, ийм айлд хэн охиноо бэр болгон өгөхгүй. Харин танайх 100 ямаа, үрхэртэй бол чи баян эр, тэгэхээр дуртай эмэгтэйгээ эхнэр болгон авч болно.
- Хайр гэнэ ээ, Хайр гэж юу юм бэ, мэдэхгүй.
0 Сэтгэгдэл
2015.09.09
2015.09.09
2015.09.09






















