Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Л.Гансүхийн ”шантааж”
Б.БИЛГҮҮН
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байгаа юм. Түүнийг шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Л.Гансүх болоод түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хүсэлтээр энэ сарын 10-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гарсан юм. Мөн шүүгдэгч нарыг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд дараагийн шүүх хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар болсон билээ.
Харин өчигдөр Л.Гансүх дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад захидал илгээлээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүх шүүх хурлыг шүүх танхимд, олон нийтэд нээлттэй хийхийг хүсч байна. Хэрвээ ингэхгүй бол шүүх хурал болох хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Түүний шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах байсан ч 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд хэвлэлийнхэн нэвтрэх боломжгүй учраас нээлттэй явуулах хүртэл өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдож байгаа юм. Түүнийг шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Л.Гансүх болоод түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын хүсэлтээр энэ сарын 10-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гарсан юм. Мөн шүүгдэгч нарыг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд дараагийн шүүх хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд явуулахаар болсон билээ.Харин өчигдөр Л.Гансүх дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад захидал илгээлээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Л.Гансүх шүүх хурлыг шүүх танхимд, олон нийтэд нээлттэй хийхийг хүсч байна. Хэрвээ ингэхгүй бол шүүх хурал болох хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Түүний шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах байсан ч 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн танхимд хэвлэлийнхэн нэвтрэх боломжгүй учраас нээлттэй явуулах хүртэл өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
























