Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хэлмэгдэгсдийн ар гэрт 16,2 тэрбум төгрөг нөхөн олгожээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш буюу энэ сарын 10-нд тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог, нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн нар мэдээлэл хийлээ.

Цагаатгах ажил эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл нийтдээ 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь тогтоогдож, нэр төр нь сэргээгджээ. 1998 онд баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулиар хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд гэх нийт 18 мянга 36 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор төрөөс олгоод байна. Хэлмэгдэгсдийг цагаатагах тухай өнөөгийн мөрдөж буй хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болж байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах хуулийн төслийг өргөн барьжээ. Одоогийн байдлаар 3000 гаруй хүний нэр төрийг сэргээх, цагаатгах ажил явагдаж байгаа аж.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Сонгинохайрхан уулын ард байрлах Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөж, Үндэсний түүхийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээх юм байна.
Мөн Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх аж.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Сонгинохайрхан уулын ард байрлах Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөж, Үндэсний түүхийн музейд гэрэл зургийн үзэсгэлэн нээх юм байна.
Мөн Улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх аж.
0 Сэтгэгдэл
























