Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Жолоодох эрхээ сэргээлгэхээр жолоо барьж ирж байгаа нь харамсалтай
Өршөөлийн хууль батлагдсанаар 2015 оны долдугаар сарын 2-ны 24.00 цагаас өмнө жолоодох эрхээ хасуулсан жолооч нар жолооны шалгалт өгөлгүйгээр эрхээ сэргээлгэж эхэлсэн. ЦЕГ-ын лицензийн төвийнхөн ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл үйлчилж байгаа бөгөөд эхний удаад 3 сарын хугацаанд хүчинтэй жолоодох түр үнэмлэх олгож буй гэнэ.
Шинээр захиалж байгаа үнэмлэхийг дор хаяж нэг сарын дараа хэвлэж дуусах учраас эхлээд түр үнэмлэх олгож буй юм байна. Харамсалтай нь иргэд Лицензийн төвд хандсан даруйдаа үнэмлэхээ авчихна гэсэн бодолтой машинаа унаж ирж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл учраас жолоодох эрхээ сэргээлгэх нь байтугай хоёр жилээр хасуулах тохиолдол нэг биш гарсан гэнэ.
Одоогоор жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 50 гаруй мянга нь эрхээ хасуулсан хугацаа нь дууссан ч жолооны шалгалтаа өгч, үнэмлэхээ авахаар хандаагүй аж. Жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 98 хувь нь согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.
2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны долдугаар сарын 2 хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх ЦЕГ-ын Лицензийн төвд байхгүй юм байна. Харин өнгөрөгч оны аравдугаар сарын 1-нээс өмнөх жолооны үнэмлэх бол байгаа аж.
Шинээр захиалж байгаа үнэмлэхийг дор хаяж нэг сарын дараа хэвлэж дуусах учраас эхлээд түр үнэмлэх олгож буй юм байна. Харамсалтай нь иргэд Лицензийн төвд хандсан даруйдаа үнэмлэхээ авчихна гэсэн бодолтой машинаа унаж ирж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл учраас жолоодох эрхээ сэргээлгэх нь байтугай хоёр жилээр хасуулах тохиолдол нэг биш гарсан гэнэ.Одоогоор жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 50 гаруй мянга нь эрхээ хасуулсан хугацаа нь дууссан ч жолооны шалгалтаа өгч, үнэмлэхээ авахаар хандаагүй аж. Жолоодох эрхээ хасуулсан 80 гаруй мянган иргэний 98 хувь нь согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.
2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны долдугаар сарын 2 хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх ЦЕГ-ын Лицензийн төвд байхгүй юм байна. Харин өнгөрөгч оны аравдугаар сарын 1-нээс өмнөх жолооны үнэмлэх бол байгаа аж.
0 Сэтгэгдэл
























