Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хятадын АТГ-ын орлогч Интерполд зочлов
Хятадын Коммунист намын сахилгын зөрчлийг мөрдөн шалгах хороо буюу Авлигатай тэмцэх газрын орлогч дарга Жао Хунжу Францад хийж буй айлчлалынхаа төгсгөлд Интерполд зочилжээ. Жао Хунжу Интерполд зочилсон нь Хятадын авлигын эсрэг тэмцэлд олон улсын эрэн сурвалжлах байгууллагын дэмжлэгийг авч, хамтран ажиллах зорилготой аж. Интерполын тусламжтайгаар Хятадын авлигатай тэмцэх газар гадаад дахь авлигын сэжигтнүүдийн бохир хөрөнгийг илрүүлэх боломжтой юм. Энэ талаар Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток “Хятадын хамтын ажиллагааг үнэлж байна” хэмээн мэдэгджээ.
Өмнө нь Жао Хунжу Францын хууль зүйн сайд тэргүүтэй засгийн газрын албаныхантай уулзсан байна.
Хятадын засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд энэ жилийн эхнээс "Sky Net" /Тэнгэрийн сүлжээ/ сүлжээг ажиллуулж эхэлсэн юм. Энэ сүлжээ нь гадаадад буй авлигын хэргийн сэжигтнүүдийг Хятадад буцаж ирсэн эсэхийг тодруулах үйл ажиллагаа явуулдаг байна. Сүлжээний хүрээнд гадаадад буй авлигын хэргийн сэжигтэн 100 хүнийг нэрлэснээс 10 нь Хятадад эргэж ирснийг илрүүлжээ. Си Жинь Пин 2012 онд Хятадын дарга болсноор авлигын эсрэг “дайн” эхлүүлээд байна. Хятад улс нь эдийн засгийн гэмт хэрэгтнүүд ихээр орогнодог Канад, АНУ-тай хэрэгтэн солилцох гэрээгүй аж.

0 Сэтгэгдэл