Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Л.Гансүхийн шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагаас болно.
Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн М.Сономпил нар гэрчээр оролцох юм. Шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон. Тиймээс энэ удаа хойшлохгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Л.Гансүх ч шүүх хуралтай холбогдуулан “Шүүх хурлыг дахин дахин хойшлуулаад баймааргүй байна. Шүүх хурлаа хийдэг цагт нь хийдэг байранд нь олон нийтэд нээлттэйгээр явуулаад өгөөч. Гол гэрч болох н.Ичинхорлоо, н.Отгонбаяр нарыг шүүх хуралд ирүүлээд өгөөч” гэх утга бүхий хүсэлт гаргаад байгаа билээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх шүүх хуралд өөрийг нь хэрэгт унагасан хэргийн захиалагчийг зарлахаар болсон гэнэ. Тэрбээр хэрэгт холбогдсон цагаасаа АТГ өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан. Харин АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүнэ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагаас болно. Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн М.Сономпил нар гэрчээр оролцох юм. Шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон. Тиймээс энэ удаа хойшлохгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Л.Гансүх ч шүүх хуралтай холбогдуулан “Шүүх хурлыг дахин дахин хойшлуулаад баймааргүй байна. Шүүх хурлаа хийдэг цагт нь хийдэг байранд нь олон нийтэд нээлттэйгээр явуулаад өгөөч. Гол гэрч болох н.Ичинхорлоо, н.Отгонбаяр нарыг шүүх хуралд ирүүлээд өгөөч” гэх утга бүхий хүсэлт гаргаад байгаа билээ.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх шүүх хуралд өөрийг нь хэрэгт унагасан хэргийн захиалагчийг зарлахаар болсон гэнэ. Тэрбээр хэрэгт холбогдсон цагаасаа АТГ өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан. Харин АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүнэ.
0 Сэтгэгдэл
























