Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо
Монголын их хаан Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт ёслолын ажиллагааг нээхдээ “Бидний өвөг дээдэс Төв Азийн Анхны төрт улсыг байгуулсан Модун Шаньюгаас эхлэн Их эзэн Чингис хаан, түүний ач хүү Хубилай сэцэн их хаанаараа бахаран бахдаж буй нэгэн жилийн намар болж байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 6 дугаар сард тогтоол гаргаж, Хубилай сэцэн их хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, энэхүү их хүмүүний Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр танин мэдэж, судалгаа шинжилгээг өргөжүүлэн шинэчилж, шинэлэг сонирхолтой олон бүтээл ном туурвин, өв соёлыг нь судлан сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх олон ажлыг төлөвлөн ажиллаж, энэ өдөр албан ёсны арга хэмжээний нээлтийг зохион байгуулж байна гэж хэллээ.

Мөн эх түүхээ үнэн зөвөөр харах боломжгүй, үзэл суртлын нөлөө ихтэй үед Хубилай сэцэн хааны түүхийг үгүйсгэн харлуулж, түүхээс орхигдуулах хэмжээнд хүртэл хандаж байсныг бид мэднэ. Гэвч ардчиллын замыг сонгосон Монгол түмний хувьд эх түүхээ үнэнээр судлах, танин мэдэх, сурталчлан таниулах ажлыг сүүлийн хэдэн жил манай түүхч судлаачид ихээхэн эрчимтэйгээр өрнүүлж байна. Түүхийн үнэн хэзээ нэгэн цагт мөн чанар нь зөвөөр тодордог юм гэдгийг Хубилай сэцэн хааны энэ ой та бидэнд дахин сануулж байна гэлээ.
Монголын төдийгүй дэлхий дахинд эзэнт гүрнийг цогцлоон байгуулж, “Юаны их амар амгалан”-г тогтоож, дорнод их далайгаас өрнийн их Европ хүртэл өөрийн нөлөөг тогтоон, монголчуудын байгуулсан Алтан орд, Эл хаант, Цагаадайн улсын ханлигуудыг ч өөрийн хараанд байлгаж, санхүү мөнгөний нэгдсэн тогтолцоог үүсгэн, татварын системийг эрх зүйн хувьд бүрэн төгөлдөржүүлж, цаасан мөнгө анх санаачлан үйлдвэрлэж, усан флот байгуулж, далайн тээвэр хөгжүүлж, бичгийн мэргэдийн хүрээлэнг байгуулж, эрдэмтэн мэргэдийн их номын тойрогт хүндэтгэн бишрүүлж байсан тэр их хүмүүн бол Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хааны энэ их эгэлгүй хүч, төрийг засах их ухаан, соёл, бичгийн өндөр боловсролыг Монголын төдийгүй дэлхий эрдэмтэд тал бүрээс нь эрчимтэй судалсаар ирсэн. Дэлхий дахинд нэр алдар нь цуурайтсан Монголын их сэцэн хааныхаа түүхэн гавьяаг мартаж үл болно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт хэллээ.

0 Сэтгэгдэл