Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Л.Гансүхийн шүүх хурал завсарлалаа
Б.БИЛГҮҮН
Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар орцлоо.
Мөн гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарын найман хүн оролцов. Гэвч, шүүх хурлын эхэнд шүүгдэгч нарын өмгөөлөгч дахин хоёр хүнийг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзээд, шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн.
Гэвч, Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Шүүх бүрэлдэхүүнийг томилох Ерөнхий шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй” гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар дахин шүүх хурал завсарлав. Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөд тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжийг танилцуулснаар шүүх хурал дахин үргэлжилсэн юм.
Ингээд өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж, завсарлага авснаар Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэхээр боллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд шүүгдэгчээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “MGL-SB” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар орцлоо.Мөн гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарын найман хүн оролцов. Гэвч, шүүх хурлын эхэнд шүүгдэгч нарын өмгөөлөгч дахин хоёр хүнийг гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзээд, шүүх хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингээд шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн.
Гэвч, Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Шүүх бүрэлдэхүүнийг томилох Ерөнхий шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдаагүй” гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар дахин шүүх хурал завсарлав. Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөд тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжийг танилцуулснаар шүүх хурал дахин үргэлжилсэн юм.
Ингээд өглөө 10:00 цагт эхэлсэн шүүх хурал оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж, завсарлага авснаар Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
























