Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал өнөөдөр /2015.09.17/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралдаан ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр үргэлжиллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хурлын төлөөлөгчид Европын холбооны бусад улс орнууд болон өөрсдийн оронд тулгамдаж байгаа, санаа зовоож буй асуудлын талаар саналаа хэлж, асуулт хариулт явагдлаа.
Хуралдаан ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн байнгын хорооны хуралдаанаар үргэлжилсэн юм. Байнгын хорооны хуралдааны эхэнд ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Санхүүгийн асуудал эрхэлсэн дарга Доррис Барнетт санхүүгийн тайлангаа танилцуулаа. Тэрээр танилцуулгадаа ЕАБХАБ-ын парламентын Ассамблей цаг хугацаандаа төсвөө баталсан. Дотоод дүрэм, журмаа нягт нямбай биелүүлж, санхүүгийн асуудал ил тод, тунгалаг явагдаж байгаа гэлээ.
Мөн хурлаар ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Спенсер Оливер тайлангаа танилцуулсан юм. Тэрээр, юуны өмнө өнөөдрийн хурлыг маш өндөр, дээд хэмжээнд зохион байгуулж байгаа Монгол Улсад талархал илэрхийлье гэлээ. Спенсер Оливер ЕАБХАБ-ын Хельсинкийн+40 төслийн талаар мэдээлэл өгсөн юм. 2012 оны Дублин хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар Хельсинкийн+40 үйл явцын тухай шийдвэр баталснаар үйл явц эхэлсэн байна. 2012-2015 оны байгууллагын гурвалсан удирдлага болох Украйн-Швейцарь-Серби нарт байгууллагын шинэчлэлийн үйл явцыг эхлүүлж, байгууллагын түүхэн 40 жилийн ойн бэлтгэлийг хангаж ажиллах чиглэл өгсөн байна. Энэ чиглэлээр бэлтгэл ханган ажиллаж байгааг тэрээр хэллээ.
Мөн хуралдаанаар ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэв. Энэ жил Сонгуулийн үр дүнгийн талаар ажиглалт хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Кыргызстан Улсын парламентын сонгууль, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Бүгд Найрамдах Турк Улсын парламентын сонгуулийн үеэр ажиглалт хийхээр бүлгийн дарга нарыг томилсон байна.Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Шинэтгэл, ил тод байдлын талаар түр хороо байгуулах асуудал болон бусад асуудлын талаар хэлэлцсэн юм.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчид хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлж, ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва, Ерөнхий нарийн бичгийн дарга Спинсер Оливер нараас сонирхсон асуултдаа хариулт авав. Ийнхүү үдээс өмнөх Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл