Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Энх тайвны хонх цохих ёслол үйлдэв
Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хамтран өнөөдөр Олон улсын энх тайвны өдрийг Дашчойлон хийдийн энх тайвны хонхны дэргэд тэмдэглэн өнгөрүүллээ.

НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласан. Эл өдрийг манай улс жил уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнд Монгол дахь шашны төлөөллүүд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн зүтгэлтнүүд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж оролцсон юм.
Тус арга хэмжээний эхэнд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг уншин танилцуулав. Уг илгээлтэд, “Би дайтаж байгаа бүх талуудыг зэвсгээ хаяад галаа зогсоохыг уриалж байна. Алан хядлагаа зогсоож, энх тайван, амар амгаланг бий болгох орон зайг бий болгооч ээ гэж би тэдэнд хэлэх байна. Хэдийгээр мөрөөдөл санагдавч хаа сайгүй хүн болгоны зүрх сэтгэлд тайван амгалан байх хүсэл мөрөөдөл цохилж байдаг. Манай өнөөдрийн залуучуудаас өөр энэхүү мөрөөдлийг бодит болгож чадах хүмүүс байхгүй. Тэдгээр залуучууд энэхүү асуудлыг хамгийн сайнаар ойлгож, мэдэрсэн тийм л үеийнхэн билээ. Дэлхийн залуу энхийг сахиулагчдыг үнэлж барамгүй хувь нэмэр оруулахад нь тусалж, тэдэнд томоохон хөрөнгө оруулалт хийхийг би бүх Засгийн газрын эрх баригчдаас хүсч байна” хэмээн дурдсан байна.
Үүний дараагаар манай улс дахь шашны төлөөллүүд үүсэл гарлынхаа он дарааллын дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул мандаан энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдлээ. Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл, нийслэлийн ИТХ-ыг төлөөлж ирсэн төр засгийн төлөөллүүд үг хэлэв. Эл өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Нью-Йорк дахь НҮБ-ын төв байран дахь энх тайвны хонхыг мөн цохих аж.

0 Сэтгэгдэл