Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Сүхбаатар дүүргийн ”Алтан намар-2015” арга хэмжээ болов
Дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Алтан намар-2015” арга хэмжээ боллоо. Иргэдийг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ, АДРА-Монгол ОУБ, хороодын ажлын албатай хамтран дүүргийн өрхийн аж ахуй эрхлэгч, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ үеэр тэдний тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, даршилсан хүнсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдав. Мөн энэ үеэр салбартаа амжилттай ажилласан өрхийн тариалан эрхлэгчдийг дүүргийн 50 жилийн ойн медель, АДРА-Монгол ОУБ-аас төслийн арга хэмжээнд амжилттай ажилласан шилдэг ногоочдыг тус тус шагнаж урамшууллаа. Дашрамд дуулгахад, Дэлхийн зөн ОУБ нь тус дүүргийн XIII-XVIII хороонд хүлэмжийн, АДРА-Монгол XVI, XVII, XVIII, XX хороонд Өрхийн тогтвортой тариалан төсөл хэрэгжүүлдэг бөгөөд дүүргийн Засаг даргатай санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм. АДРА-Монгол төсөл нь 2012 оноос эхэлсэн бөгөөд үндсэн зорилго нь Улаанбаатар хотын захын гэр хорооллын иргэдэд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд газар тариалан эрхэлж гэр бүлийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулахад нь туслах юм. Одоогоор дүүргийн дөрвөн хорооны 220 өрхийг энэхүү төсөлдөө хамруулаад байна.
0 Сэтгэгдэл
























