Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Сүүлчийн хүн үхсэний дараа л газар нутгийг минь аваарай
Дорнод аймаг Хятад, Орос улстай хил залгаа оршдог, өргөн уудам тал нутагтай. Энд дайн тулааны түүх өгүүлэн мэлмэрэх Алдарт Мэнэнгийн тал, домогт Халхын гол, Монгол, Орос дайчдын хөшөө дурсгал, Халх Нөмрөгийн дархан цаазат газар, То вангийн үлдээсэн өв их соёл бий. Харамсалтай нь энэ бүхэн харийнхны хөлд талхлагдах аюул нүүрлэх болов. 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Халх голын чөлөөт бүс” гэгчийг хөдөө аж ахуйн чиглэлээр байгуулах 75 дугаар тогтоолыг баталсан нь дорнодчуудыг ихээхэн түгшээж байна.

Саяхан Халх гол сумын иргэдийн хүсэлтээр Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Батбаяр нарын хамт тэрхүү “чөлөөт бүс”-ийн шахаанд өртсөн нутаг усныхантай уулзаад иржээ. Энэ үеэр нутгийн зон олон Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн батлуулсан гэх 75 дугаар тогтоолын талаар ойлголт муутай байгаагаа нуусангүй. Уг тогтоолын төслийг Халх гол сумын иргэдээс огт асуулгүй батлүүлжээ. Энэ тогтоолоор байгуулагдах “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс” гэгч нь нийтдээ 500 мянган га талбай эзэлж буй нь Халх гол сумын 90 шахам малчин өрхийн эрх ашгийг хөндөж байна. Газрын тухай хуулиар газрыг давхардуулж олгодоггүй. Гэтэл чөлөөт бүсийн 500 мянган га-д малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, хадлангийн газар бүхэлдээ багтаж байна. Иймээс нутгийн иргэд 500 мянган га талбай бүхий чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа ажээ.
Халх гол сумын мянгат малчин Балжин гуай “Манай сум 76 хүний амаар шийдчих нутаг биш. Бид нутаг орныхоо төлөө үхэн үхтлээ тэмцэнэ. Нутгийг минь харийнханд зарчихлаа гэж би ойлгож байна. Р.Бурмаа сайд манай нутгаас сөөм газар ч бусдад өгөөгүй гэж худлаа ярьж байна” гэсэн юм. Мөн “Ялалт” багийн Засаг дарга Д.Пүрэвсүрэн “Би 75 дугаар тогтоол гарсны дараа саяхан багийнхаа иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчидтэй уулзаж ярилцсан. Тэд багийн иргэдээсээ асууж санал бодлыг нь сонсохыг хүссэн. Тэгээд иргэдийн нийтийн хурлаар 75 дугаар тогтоолын талаар хэлэлцүүлсэн. Иргэд маань бүгдээрээ эсэргүүцсэн. Учир нь нэг ч удаа биднээс асуулгүйгээр ийм тогтоол баталсанд бухимдалтай байна. Хуралд оролцсон бүх хүн гарын үсгээ зурж өгсөн” гэжээ. Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар нартай уулзах үедээ ч тус сумын иргэд эсэргүүцлээ дахин илэрхийлж, гарын үсгээ зурцгаажээ.
Нутгийн иргэдийн хэлсэнчлэн чөлөөт бүсийн 500 мянган га талбай нь Мэнэнгийн талаас дутахааргүй том, Халх гол сумын газар нутгийн гуравны нэгийг эзэлж байна. Үүний дээр “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн нефть олборлож буй 19 дүгээр талбай бүхэлдээ багтана. Ингэж тооцоход үндсэндээ тус сумын малчдын малаа бэлчээх газар үгүй болж байгаа ажээ.
Халх гол сумын Ялалт багийн иргэн Ө.Дариймаа, Д.Цэрэнжав, Ц.Дарьжав, аймгийн заан Ц.Энхжаргал нар “Монголчууд 75 жилийн өмнө энэ газар шорооныхоо төлөө зэвсэг барин тэмцэж, мах цусаараа хамгаалж авч үлдсэн бол одоо бид үзэг цаасаа барин төр засгийнханд шаардлага хүргүүлж тэмцэхээс аргагүй боллоо. Үндэсний баяр наадмын үеэр хүмүүсийн анхаарал сарнисан өдрийг сонгон ийм гайтай тогтоол баталчихдаг юм байна. Манай нутгийн настан буурлуудын нойр нь ч хүрэхээ болилоо. Урьд нь энэ газар нутагт аймгийн зарим удирдлагууд бусдадтай үгсэн 170 мянга, 30 мянган га газрыг эзэмших гээд бидний эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтсэн юм. Р.Бурмаа сайд эдгээртэй харьцуулж, барьцсан шинжтэй юм ярьж байгаа нь хамарсалтай байна. Төвөөс алслагдсан манай нутаг дэлхийд байхгүй ховор, арвин их өвс ургамалтай. Газрын хөрс нь маш эмзэг. Ийм хөрс ургамалтай газрыг хагалж болохгүй. Иймээс асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэх ёстой. Дэлхийн бусад улс оронд хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж хэлэхэд, одоо иргэд биднийхээ төлөө дуугарах цаг чинь болсон шүү. Бид Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатараар уламжлан энэ үгээ дамжуулж байна. Ер нь энд амьдарч байгаа 4000 орчим иргэдээс сүүлчийн хүн нь үхсэний дараа л энэ газар нутгийг минь аваарай” гэжээ.
Үргэлжлэлийг ЭНД-ээс

0 Сэтгэгдэл