Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дархан аварга Д.Цэрэнтогтох агсанд зориулж хүрэл хөшөө босгоно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Дархан аварга, чөлөөт бөхийн ази тивийн аварга Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох агсаны гэгээн дурсгалд зориулж нутгийн зон олон нь хөшөө босгохоор болжээ.
Хөшөөний эх загвар гарсан бөгөөд тун удахгүй хөшөө босгох ажилдаа орох гэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад хөшөөг хүрлээр цутгах бөгөөд уг үйл ажиллагаанд зориулан хандивын аян эхлүүлж буй юм байна. Монгол бөхийн түүхэнд өөрийн гэсэн байр сууриа мөнхөлж үлдээсэн цуут аваргынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь сэтгэлийн хувь нэмэр оруулахыг хүссэн хүн бүр дээрх хандивын аянд нэгдэх боломжтой.
Хандивыг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн 5007904887 тоот дансанд өргөх юм байна. Мөн 99118997 гэсэн утсаар холбоо барих боломжтой ажээ.
Дархан аварга маань улсын их баяр наадамд дөрөв түрүүлж, таван удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн нэгэн цагийг эзэлсэн эгнэшгүй их хүчтэн байлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Дархан аварга, чөлөөт бөхийн ази тивийн аварга Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох агсаны гэгээн дурсгалд зориулж нутгийн зон олон нь хөшөө босгохоор болжээ.Хөшөөний эх загвар гарсан бөгөөд тун удахгүй хөшөө босгох ажилдаа орох гэж байгаа юм байна. Дашрамд дуулгахад хөшөөг хүрлээр цутгах бөгөөд уг үйл ажиллагаанд зориулан хандивын аян эхлүүлж буй юм байна. Монгол бөхийн түүхэнд өөрийн гэсэн байр сууриа мөнхөлж үлдээсэн цуут аваргынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь сэтгэлийн хувь нэмэр оруулахыг хүссэн хүн бүр дээрх хандивын аянд нэгдэх боломжтой.
Хандивыг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн 5007904887 тоот дансанд өргөх юм байна. Мөн 99118997 гэсэн утсаар холбоо барих боломжтой ажээ.
Дархан аварга маань улсын их баяр наадамд дөрөв түрүүлж, таван удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн нэгэн цагийг эзэлсэн эгнэшгүй их хүчтэн байлаа.

0 Сэтгэгдэл
























