Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотод ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотын даргын урилгаар 2015 оны 09 дүгээр сарын сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Токио хотын Захирагч Ёочи Масүзоэтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “1990-ээд оны үед Монгол Улсад тулгарч байсан эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Япон Улсын ард түмэн маш их дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд нийт ард иргэдэд гүн талархлаа илэрхийлье” хэмээн тодотгон хэллээ. Тэрээр Улаанбаатар-Токио хотын хооронд ах дүүгийн найрсаг харилцааг тогтоож, хамтын ажиллагааг бүх талын салбарт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Харин Токио хотын Захирагч Ё.Масүзоэ урилгыг маань хүлээн авч Токио хотод айлчлал хийж буйд талархал илэрхийлээд хоёр хотын түншлэлийн харилцааг бэхжүүлж, бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх техник технологи, замын хөдөлгөөний ачаалал , ногоон байгууламж, нийтийн тээврийн төлөвлөлт зэрэг чиглэлээр өөрийн хотын туршлагаас хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Наоки Такашиматай уулзаж хоёр хотын харилцааг гүнзгийрүүлж аялал жуулчлал, нийгмийн хөгжлийн салбар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа уламжлав. Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Н.Такашима Олимпийн XXXII наадмыг 2020 онд Токио хотод зохион байгуулахад дэмжсэнд талархал илэрхийлээд хоёр хотын харилцааг бэхжүүлэх саналыг дэмжиж аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл