Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дугуйгаа түгжүүлсэн иргэд торгуулийн мөнгөө эргүүлж авна
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор зориулалтын зогсоолд машинаа тавилгүй нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолоочийн машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин тус журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бус болохыг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ иргэдийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалж, хохиролгүй болгохын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байдаг.
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор зориулалтын зогсоолд машинаа тавилгүй нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолоочийн машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин тус журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бус болохыг тогтоожээ. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ иргэдийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалж, хохиролгүй болгохын тулд “Шударга төрийн төлөө” ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. НИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон байдаг.
0 Сэтгэгдэл
























