Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Улсын байцаагчийн дүгнэлтийг НИТХ-д хүргүүлэхээр болжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт”, “Техник импорт”, “Цахлай”, “Буян хурах”, “Сутай Буянт” гэсэн автомашин, түүний дагалдах хэрэгсэл худалдаалах худалдааны төвүүдийг Сонгино-Хайрхан дүүрэгт нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар тогтоолоор баталсан. Тогтоолд ”Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж дээрх худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар ажиллуулахаар төлөвлөж 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн.
Тиймээс задгай талбайд автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөл” Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлын дагуу шийдвэрийг хянан шалгаж, үр дүнгээ өнөөдөр тайлагналаа.
Нийслэлийн зүгээс тавьсан автозамын ачааллыг бууруулах, агаарын болон хөрсний бохирдол үүссэн, стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаануудыг ШӨХТГ-аас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоогүй, үндэслэлгүй, аж ахуй эрхлэхийг хязгаарласан, хориглосон шийдвэр болсон, Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн НИТХ-ын уг шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж үзэж Улсын байцаагчийн дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээр болжээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт”, “Техник импорт”, “Цахлай”, “Буян хурах”, “Сутай Буянт” гэсэн автомашин, түүний дагалдах хэрэгсэл худалдаалах худалдааны төвүүдийг Сонгино-Хайрхан дүүрэгт нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар тогтоолоор баталсан. Тогтоолд ”Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж дээрх худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар ажиллуулахаар төлөвлөж 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглохоор шийдвэрлэсэн.Тиймээс задгай талбайд автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөл” Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлын дагуу шийдвэрийг хянан шалгаж, үр дүнгээ өнөөдөр тайлагналаа.
Нийслэлийн зүгээс тавьсан автозамын ачааллыг бууруулах, агаарын болон хөрсний бохирдол үүссэн, стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаануудыг ШӨХТГ-аас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоогүй, үндэслэлгүй, аж ахуй эрхлэхийг хязгаарласан, хориглосон шийдвэр болсон, Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн НИТХ-ын уг шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж үзэж Улсын байцаагчийн дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
























