Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгав.
Төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх “Төслийн удирдах хороо” байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, дээрх төслөөр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгав.Төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх “Төслийн удирдах хороо” байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, дээрх төслөөр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
























