Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулах болзолт уралдааныг зарласан. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд Эрүүл мэндийн байгууллагуудын материал болон байгууллагуудаас шалгарсан шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын материалыг хүлээн авч байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад ирсэн материалд үндэслэн 10 дугаар сарын 15-ны дотор шилдэг эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг тодруулах юм. Шалгаруулалтын дүн, тайланг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар 2015 оны 10 сарын 20-ний өдрийн дотор багтаан хэлэлцүүлнэ. Тэргүүн байранд шалгарсан байгууллагад 120 сая хүртэлх, шилдэг эмнэлгийн ажилчдыг 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, хүндэтгэл үзүүлэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.
Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнг болзлын дагуу шалгаруулах нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлсэн тул оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд материалаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэгт ирүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн тэргүүний тохижилт, үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулах болзолт уралдааныг зарласан. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд Эрүүл мэндийн байгууллагуудын материал болон байгууллагуудаас шалгарсан шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын материалыг хүлээн авч байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтад ирсэн материалд үндэслэн 10 дугаар сарын 15-ны дотор шилдэг эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг тодруулах юм. Шалгаруулалтын дүн, тайланг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар 2015 оны 10 сарын 20-ний өдрийн дотор багтаан хэлэлцүүлнэ. Тэргүүн байранд шалгарсан байгууллагад 120 сая хүртэлх, шилдэг эмнэлгийн ажилчдыг 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, хүндэтгэл үзүүлэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна. Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнг болзлын дагуу шалгаруулах нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлсэн тул оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд материалаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэгт ирүүлнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























