Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Түрүү булчирхайн хорт хавдар
Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог хорт хавдрын нэг юм. Гэвч түрүү булчирхайн хорт хавдар нь амь насанд хүрэх гол шалтгаан болдоггүй.
Энэ нь ихэвчлэн нас ахисан эрчүүдэд тохиолддог төдийгүй хэмжээний хувьд жижиг, үсэрхийлэхдээ маш удаан явцтай байдаг ч хааяа түрүү булчирхайн хорт хавдрын үсэрхийлэлт идэвхжиж, үхэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.
Шалтгаан
Түрүү булчирхайн хорт хавдрын шалтгааныг эрдэмтэд судлан илрүүлэхийг эрж хайсаар байна. Үүний үр дүңд төмсөгний хорт хавдрыг үүсгэгч НРС1 генийг эрдэмтэд тодорхойлсон боловч энэ нь бүх тохиолдлын дөнгөж гуравхан хувийг эзэлж байжээ (Pennisi, 1996; Smith et al., 1996).
Шинж тэмдэг
Түрүү булчирхайн хорт хавдрын /өмөн / эрт үед ялангуяа шөнө ойр ойрхон шээх, шээхдээ зовиурлах, шээс хаагдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Мөн түрүү булчирхай томорно. Энэ тохиолдолд эмийн болон мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай (Oesterling, 1995). Түрүү булчирхайн хавдар нь шээсний сувгийг дарснаас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна евчин даамжрахын хэрээр бэлгийн хавьтал үйлдэхэд бэрхшээл бий болж, өөр бусад хямрал ч гарч ирнэ.
Оношилгоо
Түрүү булчирхайн хорт хавдрыг оношлох хамгийн энгийн арга бол шулуун гэдсээр үзлэг хийх арга юм. Үүнийг хийхдээ эмч мэс заслын ариутгасан бээлий өмсөөд, долоовор хуруугаа шулуун гэдэс руу хийж түрүү булчир-хайг тэмтэрч үздэг. Дөчөөс дээш насны эрчүүдэд түрүү булчирхай хорт хавдар үүсэх эрсдэл бусад насныхантай харьцуулахад илүү их байдаг учраас тэд жилд нэг удаа түрүү булчирхайгаа үзүүлж байх хэрэгтэй.
Шулуун гэдсээр үзлэг хийлгээд түрүү булчирхайн хавдрын шинж илэрсэн тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж батлах шаардлагатай. Цусаңд түрүү булчирхай-өвөрмөц антигеныг (PSA-prostate-specific antigen) илрүүлэх шинжилгээ хийж болох боловч төгс найдвартай арга биш.
Эмчилгээ
Түрүү булчирхайн хорт хавдрыг мэс заслаар эмчлэх түүний зэрэгцээ дааврын, туяаны болон эмийн эмчилгээ хийнэ. Түрүү булчирхайн хорт хавдрын явц нь удаан байдаг учраас зарим тохиолдолд нас нэлээд ахисан эрчүүдэд амь насанд нь аюултай л биш бол мэс заслын эмчилгээ хийх шаардлагагүй орхиж болно. Мэс засал хийлгэх нь шодой хөвчрөх, үрийн шингэн ялгаруулахад сөрөг нөлөө гарч ирэх магадлалтай.
Шодойн хорт хавдар эрчүүдэд тохиолдох боловч түрүү булчирхайн хорт хавдартай харьцуулахад ховор байдаг. Энэ нь хөвч таслуулаагүй эрчүүдэд илүү тохиолдох хандлагатай байдаг гэж зарим эрдэмтэн үздэг. Магадгүй смегма шодойн арьсан нугалаасанд хуримтлагдсанаас шалтгаалан үүсдэг байж болох талтай. Мөн л мэс заслын болон туяа эмчилгээ хийнэ.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог хорт хавдрын нэг юм. Гэвч түрүү булчирхайн хорт хавдар нь амь насанд хүрэх гол шалтгаан болдоггүй.Энэ нь ихэвчлэн нас ахисан эрчүүдэд тохиолддог төдийгүй хэмжээний хувьд жижиг, үсэрхийлэхдээ маш удаан явцтай байдаг ч хааяа түрүү булчирхайн хорт хавдрын үсэрхийлэлт идэвхжиж, үхэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.
Шалтгаан
Түрүү булчирхайн хорт хавдрын шалтгааныг эрдэмтэд судлан илрүүлэхийг эрж хайсаар байна. Үүний үр дүңд төмсөгний хорт хавдрыг үүсгэгч НРС1 генийг эрдэмтэд тодорхойлсон боловч энэ нь бүх тохиолдлын дөнгөж гуравхан хувийг эзэлж байжээ (Pennisi, 1996; Smith et al., 1996).
Шинж тэмдэг
Түрүү булчирхайн хорт хавдрын /өмөн / эрт үед ялангуяа шөнө ойр ойрхон шээх, шээхдээ зовиурлах, шээс хаагдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Мөн түрүү булчирхай томорно. Энэ тохиолдолд эмийн болон мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай (Oesterling, 1995). Түрүү булчирхайн хавдар нь шээсний сувгийг дарснаас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна евчин даамжрахын хэрээр бэлгийн хавьтал үйлдэхэд бэрхшээл бий болж, өөр бусад хямрал ч гарч ирнэ.
Оношилгоо
Түрүү булчирхайн хорт хавдрыг оношлох хамгийн энгийн арга бол шулуун гэдсээр үзлэг хийх арга юм. Үүнийг хийхдээ эмч мэс заслын ариутгасан бээлий өмсөөд, долоовор хуруугаа шулуун гэдэс руу хийж түрүү булчир-хайг тэмтэрч үздэг. Дөчөөс дээш насны эрчүүдэд түрүү булчирхай хорт хавдар үүсэх эрсдэл бусад насныхантай харьцуулахад илүү их байдаг учраас тэд жилд нэг удаа түрүү булчирхайгаа үзүүлж байх хэрэгтэй.
Шулуун гэдсээр үзлэг хийлгээд түрүү булчирхайн хавдрын шинж илэрсэн тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж батлах шаардлагатай. Цусаңд түрүү булчирхай-өвөрмөц антигеныг (PSA-prostate-specific antigen) илрүүлэх шинжилгээ хийж болох боловч төгс найдвартай арга биш.
Эмчилгээ
Түрүү булчирхайн хорт хавдрыг мэс заслаар эмчлэх түүний зэрэгцээ дааврын, туяаны болон эмийн эмчилгээ хийнэ. Түрүү булчирхайн хорт хавдрын явц нь удаан байдаг учраас зарим тохиолдолд нас нэлээд ахисан эрчүүдэд амь насанд нь аюултай л биш бол мэс заслын эмчилгээ хийх шаардлагагүй орхиж болно. Мэс засал хийлгэх нь шодой хөвчрөх, үрийн шингэн ялгаруулахад сөрөг нөлөө гарч ирэх магадлалтай.
Шодойн хорт хавдар эрчүүдэд тохиолдох боловч түрүү булчирхайн хорт хавдартай харьцуулахад ховор байдаг. Энэ нь хөвч таслуулаагүй эрчүүдэд илүү тохиолдох хандлагатай байдаг гэж зарим эрдэмтэн үздэг. Магадгүй смегма шодойн арьсан нугалаасанд хуримтлагдсанаас шалтгаалан үүсдэг байж болох талтай. Мөн л мэс заслын болон туяа эмчилгээ хийнэ.
2 Сэтгэгдэл
DR. ADITYA

2025.02.05
2025.02.05