Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Мал, амьтны эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт хүмүүсийн дунд ам дамжин яригддаг.

Үүнийг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин ч таны эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв анхааруулж байна.
Өнгөрсөн жил гэхэд л Өвөрхангай аймгийн Сант суманд тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилсөн, саяхан Хөвсгөл аймагт тарваганы цөс, хүн мах, элгийг түүхийгээр нь идсэнээс нас барсан тохиолдлоос харж болно.
Хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт байдаг ч амьтад адилхан өвчилдөг учир эрүүл гэх ямар ч баталгаа байхгүй. Бүх эд, эрхтэн рүү тэжээл зөөвөрлөдөг цус нь хамгийн тэжээллэг орчин бөгөөд нян хамгийн их үрждэг байна. Энэ нь түүхий цус уух нь мал, амьтанд байгаа өвчнийг шууд авна гэсэн үг юм. Иймээс иргэд ам дамжсан ярианд итгэн өвчнөө эмчлэх бус харин халдвар авч, улмаар амь насаа алдаж болзошгүйг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл