Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Ц.Батбаярыг засрал хүмүүжил сайн, төлбөрийн өргүй учир тэнсэнгээр суллажээ
Ц.Батбаярт 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс хууль бус өмч хувьчлалын асуудлаар 2.1 жилийн хорих ял оноосон байдаг.
Ингээд Ц.Батбаяр Төв аймгийн Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байсан юм.
Ц.Батбаярын суллагдах хугацаа нь дуусах болоогүй байсан ч засрал хүмүүжил сайн, төлбөрийн өргүй байсан тул өчигдөр Төв аймгийн шүүхэд хэлэлцэж, ийнхүү тэнсэнгээр суллах шийдвэр гарган суллажээ. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа өдөр бүр шүүхэд цагаа бүртгүүлэн, хуулийнхан түүнд хяналт тавин ажиллаж байх юм.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгасан.
2012 онд Ц.Батбаярыг хотын мэр байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэмээн АТГ-т өгсөн байдаг. Улмаар хоёр жил шалгасны эцэст 2014 оны долдугаар сард шүүхээс ял оноосон билээ.
Ц.Батбаярт 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс хууль бус өмч хувьчлалын асуудлаар 2.1 жилийн хорих ял оноосон байдаг. Ингээд Ц.Батбаяр Төв аймгийн Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байсан юм.

0 Сэтгэгдэл