Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хурандаа Д.Цогтбаатар ялаа нэмүүллээ
Бусдыг далайлган сүрдүүлж, төрийн нууц задруулсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар Авдрант дахь ШШГЕГ-ын харьяа хорих 403 дугаар ангид ял эдэлж байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчиржээ.
Учир нь хурандаа Д.Цогтбаатарыг бусдын гүтгэсэн гэх хэргээр дахин шүүсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурц хурандаа Д.Цогтбаатарыг гүтгэж, гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэмээн гомдол гаргасан байна. Гомдлыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, хурандаа Д.Цогтбаатарт 3,1 сар ял оноожээ.
Уг ялыг өмнөх хэргийн буюу төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэж хорихоор болсон байна.
Бусдыг далайлган сүрдүүлж, төрийн нууц задруулсан, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар Авдрант дахь ШШГЕГ-ын харьяа хорих 403 дугаар ангид ял эдэлж байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчиржээ.Учир нь хурандаа Д.Цогтбаатарыг бусдын гүтгэсэн гэх хэргээр дахин шүүсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурц хурандаа Д.Цогтбаатарыг гүтгэж, гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэмээн гомдол гаргасан байна. Гомдлыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, хурандаа Д.Цогтбаатарт 3,1 сар ял оноожээ.
Уг ялыг өмнөх хэргийн буюу төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэж хорихоор болсон байна.
0 Сэтгэгдэл
























