Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Сөүл хотын ИТХ-ын даргыг Хангарди одонгоор шагналаа
БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна.

Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, Бид Сөүл хоттой 1995 оноос хойш найрамдалт харилцаатай байж, олон салбарт хамтран ажиллаж ирлээ. Энэ оны 5 сард Нийслэлийн Засаг дарга Сөүл хотод зочлон, Улаанбаатар хотын Соёлын өдрүүд Сөүл хотод болсон бол ердөө 14 хоногийн өмнө Сөүл хотын дарга Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж, хотууд цаашид ямар салбарт тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлсон гэлээ.
Түүнчлэн Сөүл хоттой сурагч болон оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлснээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Сөүл хотын ИТХ-ын дарга Пак-На-Хаг, “Сөүл хот олон хотуудтай хамтын ажиллагаатай байдаг ч бидний хамгийн найрсаг сайхан харилцаатай хот бол Улаанбаатар хот юм. Сөүл хот Улаанбаатар хоттой эрүүл мэнд, нийгэм, соёл, эдийн засаг гээд бүхий л чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагааг бодлогын төвшинд дэмжинэ ажиллах болно” гэлээ.
Энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-На-Хаг Нийслэлийн Хангарди одонгоор шагнасныг НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл