Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Дүүргийн найрал дууны уралдаанд I сургууль арав дахиа түрүүллээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит дүүргийнхээ “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах анхан шатны шалгаруулалтыг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа. 23 дахь удаагаа болж буй энэхүү уралдаант наадамд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн арван сургууль заавал дуулах дуу, өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу, хөгжимтэй найрал дуу гэсэн гурван төрлөөр оролцсон юм.
Уралдаанд оролцогч хамтлагуудын заавал дуулах дуу нь 2014 онд зохиогдсон “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан”-д II байранд шалгарсан У.Мөнхжаргалын хөгжим “Би зугаалж явна” дан найрал дуу байв. Харин өөрийн сонголтоор дуулах хоёр дууны нэг нь дэлхий нийтээр олны хүртээл болсон хүүхдийн хоолойд таарсан хөгжимтэй бүтээл байна гэсэн шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Ер нь хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын гол зорилго нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх юм. Тиймдээ ч жилээс жилд энэхүү уралдаанд орох сургуулиудын тоо нэмэгдэж, багш нарын ур чадвар өсөн урын сан нь баяжиж байгааг тэмцээний шүүгчид тодотгож байлаа.
Ингээд дүүргийн найрал дууны шилдэг хамтлагаар I сургууль арав дахиа шалгарсан бол удаах байруудад Монгол-Оросын хамтарсан III, 58 дугаар сургууль орсон юм. Харин шилдэг удирдаачаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн багш Хальбаева Л.И, шилдэг найруулгаар I сургуулийн багш П. Мөнгөнтулга нар шалгарлаа. Ийнхүү дүүрэгтээ эхний гурван байрт шалгарсан эдгээр сургуулиуд аравдугаар сарын 16-нд болох II шатны шалгаруултад орох эрхтэй боллоо. Энэ дашрамд дуулгахад дүүргүүдээс II шатны шалгаруулалтанд амжилттай оролцсон сургуулиудын найрал дууны хамтлагын нэгдсэн тоглолт нийслэл хотын “төрсөн өдөр” буюу аравдугаар сарын 29-нд зохион байгуулагддаг уламжлалтай.

0 Сэтгэгдэл