Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
2014 “Оны залуу”-с Төрийн ордонд лекц уншина
Монголын Залуучуудын Холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2014 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд болох гэж байна.
Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ.
“Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд МЗХ-ны төв байранд бүртгүүлэх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Анхны нийгэм улс төрийн “Оны залуу”-гаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн “Оны залуу”-аар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч байжээ.
Монголын Залуучуудын Холбооноос “Next Stop” харшийн наадмыг жил бүр зохион байгуулж, тухайн оныхоо нийгэм улстөр, бизнес эдийн засгийн салбарын шилдэг залуусыг тодруулдаг бөгөөд шилдгээр шалгарсан “Оны залуу”-с залуучуудад зориулан лекц уншдаг уламжлалтай билээ. Тэгвэл 2014 “Оны залуу” лекц энэ сарын 31-нд Төрийн ордны Их танхимд болох гэж байна. Өнгөрсөн онд салбар салбарын эрхмүүдээс рейтингээрээ тэргүүлж нийгэм улс төрийн “Оны залуу”-аар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ.
“Оны залуу” лекцэнд сонирхсон залуучууд хамрагдах боломжтой бөгөөд МЗХ-ны төв байранд бүртгүүлэх юм байна.
Дашрамд сонирхуулахад, Анхны нийгэм улс төрийн “Оны залуу”-гаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн “Оны залуу”-аар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар тодорч байжээ.
0 Сэтгэгдэл
























