Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
О.Баасанхүү мэдээлэл хийв
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.10.12/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогт өмнө нь оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан эсэх талаар Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатараас лавлах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтыг огцруулах албан бичгийг 2015 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг оффшор бүсэд нууц данс нээсэнтэй холбоотой асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг Прокурорын байгууллагаас татан авч, хэрэгсэхгүй болгосон талаар зарим иргэд мэдээлэл хүргүүлсэн гэв.
Мөн тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтын тухайн үеийн оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан талаар АТГ-аас шалгалт явуулж байсан эсэх, тухайн шалгалтыг зогсоож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлэх гэж байгаа гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.10.12/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогт өмнө нь оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан эсэх талаар Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатараас лавлах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэв.Тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтыг огцруулах албан бичгийг 2015 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг оффшор бүсэд нууц данс нээсэнтэй холбоотой асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг Прокурорын байгууллагаас татан авч, хэрэгсэхгүй болгосон талаар зарим иргэд мэдээлэл хүргүүлсэн гэв.
Мөн тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтын тухайн үеийн оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан талаар АТГ-аас шалгалт явуулж байсан эсэх, тухайн шалгалтыг зогсоож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлэх гэж байгаа гэлээ.
0 Сэтгэгдэл
























