Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо.

“Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК Цемент” ХХК хэрэгжүүлэхээр гэрээний төсөлд тусгажээ. Төслийн компанийн хэрэгжүүлж буй Хөх цавын цемент-шохойн үйлдвэр жилдээ 900 000 тонн чулуунцар, РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн 1 045 000 тонн цемент, 100 000 тонн барилгын болон металургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.доллар төвлөрүүлж, 500 орчим монгол иргэн ажлын байртай болно.

0 Сэтгэгдэл