Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хятад иргэдийг хөнөөсөн этгээдүүдийг яллав
БНХАУ-ын иргэдийн амь насыг хохироосон этгээдүүдэд шүүхээс ял оноожээ.
Гэмт этгээдүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хоёр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 22-24 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчид урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 26, 31 насны залуус аж.
Тэд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харьяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн юм.
http://montsame.mn

0 Сэтгэгдэл