Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглээрэй
Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-өөс иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн жил улсын хилээр оруулсан химийн бодисын хэмжээ 2013 онтой харьцуулахад 31 хувиар нэмэгдсэн байна. Харин 2014, 2015 оны эхний 5 сарын байдлаар 17325 ширхэг хуванцар савтай химийн бодис оруулсны 52 хувь нь урд хөршөөс иржээ.
“Нарантуул”, “Хархорин” захад зарагдаж байгаа хуванцар савны 83 хувь нь хуучин сав байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн сард хийсэн танадалт судалгаагаар тодорхой боллоо. Худалдаж байгаа савны 96 хувь нь хүнсний зориулалтын бус бөгөөд 72 хувь нь 20-50 литрийн багтаамжтай байна.
Мэргэжлийн хяналтынхан мөн өнгөрсөн онд “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, хүнсний зориулалтын бус 7 төрлийн хуванцар савнаас дээж авч шинжилсэн. Ингэхэд савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. Хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарч байжээ.

0 Сэтгэгдэл