Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Д.Баттулга: Хуулийн дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тухай албан бичгийг өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 14-нд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад ирүүлсэн байна.

Энэхүү бичигтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга мэдээлэл хийлээ.
Тэрээр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн Төлөөлөгчдөөс ирүүлсэн албан бичигтэй би танилцлаа. Энэхүү албан бичигт нийслэлийн Засаг даргыг хэд хэдэн үндэслэлээр огцоруулах саналыг, тогтоолын төсөлтэй хамт хүргүүлсэн байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36,2-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдлүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Уг албан бичигт гарын үсэг зурсан Төлөөлөгчдийн тоо гуравны нэгээс доошгүй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх боломжгүй. Бид хуулийн дор амьдарч, хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэсэн тайлбар өглөө.
Нийслэлийн ИТХ нь 45 төлөөлөгчтэй бөгөөд МАН-ын бүлгийн 14 төлөөлөгчийн 12 нь энэхүү албан бичигт гарын үсэг зурсан байна.

0 Сэтгэгдэл