Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг 31 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулж, цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авсан иргэдийн 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Энэ жил Багануур дүүргээс бусад дүүрэгт цэрэг татлагын ажил зохион байгуулагдсан. Одоо цэрэгт татагдаж байгаа залуус үүрэг гүйцэтгэж байхдаа сонгууль өгнө, мөн АСЕМ-ийн хурлын үйл ажиллагаануудоролцоно гээд хэд хэдэн онцлогтой. Цэрэгт явахаар ирж байгаа залуусын өвчлөл нэмэгдэх хандлагатай, бие нь эрүүл байгаа ч жин бага байгаагийн улмаас хасагдах тохиолдол байгааг эмч нар хэлж байлаа. Дүүргээс цэргийн албанд татагдсан залуус Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин болон бусад анги салбаруудад хуваарлигдсан юм. Мөн дүүргийн хэмжээнд цэргийн албанаас халагдсан дайчдыг анги байгууллагаас нь хүлээн авч баримт бичгийг бүртгэл хийсэн. Тэдгээр залуусыг Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын, Халамжийн хэлтэстэй хамтран ажлын байранд зуучлах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүртгэлд хамруулж холбогдох мэдээлэл зөвлөгөө өглөө.

0 Сэтгэгдэл