Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлын менежерүүдэд зориулсан сургалт болж байна

Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг” зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ.
Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний зочдод үйлчлэх ажлыг гардан зохион байгуулах менежерүүдэд зориулсан сургалтыг дипломатчид болон Төрийн ёслолын албаны удирдлагууд хөтлөн явуулж байна.
Сургалтын хөтөлбөрт Зочдыг угтах, үдэх соёл, Хүлээн авалт, зоог, дайллага, цайллагын үйлчилгээний протокол, Зочид буудлын менежмент, үйлчилгээний технологийн орчин үеийн асуудлууд, Зочдын дунд биеэ авч явах ёс зүй, Ёслолын арга хэмжээнд оролцох хувцаслалт зэрэг сэдвүүд багтжээ.

0 Сэтгэгдэл