Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Хичээлийн болон оюутны дотуур байрууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэнэ
“Учирч болзошгүй байгалийн гамшиг, түүний дотор газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, хохирлын тоо, хэмжээг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг хамрагдсан байна. Газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт дүгнэлт хийхэд 1970 оноос өмнө ашиглалтад орсон, газар хөдлөлтийн арга хэмжээгүй баригдсан 164 сургууль, 148 цэцэрлэг байгаа нь тогтоогдлоо. 1970 оноос хойш ашиглалтад орсон, газар хөдлөлтийг тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103 цэцэрлэг байна.
Улаанбаатар хот дахь төрийн өмчит 14 их, дээд сургууль, 34 коллежийн хичээлийн байр, оюутны дотуур байрны 20 барилгыг шалгахад 13 хичээлийн байр, 12 дотуур байр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдлоо.
Ялангуяа Боловсролын их сургуулийн “Г” байр, ШУТИС-ийн 2 дугаар дотуур байрны ашиглалтыг нэн даруй зогсоож, Соёл урлагийн их сургуулийн хичээлийн төв байрны барилгын үндсэн хийц, бүтээцийг яаралтай бэхэлж, хүчитгэх шаардлагатай болжээ. Хяналт шалгалтад хамрагдсан бүх сургуулийн барилгад ээлжит засвар, тордолгоог цаг хугацаанд нь хийгээгүйгээс барилгын чанар муудаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт, шалгалт, улсын байцаагчийн тавьсан акт, гаргасан дүгнэлт, албан шаардлагын мөрөөр нийслэл хот тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал СБД-ийн нутагт байрлах 3 дугаар сургууль, БГД-ийн 22 дугаар сургуулийн А блок, 70 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр барилаа.
СБД-ийн 11 дүгээр сургууль, ЧД-ийн 5 дугаар сургууль, БЗД-ийн 92 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар сургууль, БГД-ийн 38 дугаар сургуулийн “Б” блок, 57, 47 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсоож, байрыг нь суллан, эхнээс нь шинээр барьж эхэлжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015.10.19-ний өдөр хуралдан БЗД-ийн 3 дугаар хороонд байх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 14 дүгээр дунд сургууль, ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар сургууль, БГД-ийн 4 дүгээр хорооны нутагт байх 38 дугаар сургуулийн “А” байр, ЧД-ийн 18 дугаар цэцэрлэгийн байрыг акталж концессийн гэрээгээр шинээр өргөтгөхөөр шийдвэрлээд байна.
“Учирч болзошгүй байгалийн гамшиг, түүний дотор газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, хохирлын тоо, хэмжээг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийлээ.Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит ерөнхий боловсролын 656 сургууль, 686 цэцэрлэг хамрагдсан байна. Газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварт дүгнэлт хийхэд 1970 оноос өмнө ашиглалтад орсон, газар хөдлөлтийн арга хэмжээгүй баригдсан 164 сургууль, 148 цэцэрлэг байгаа нь тогтоогдлоо. 1970 оноос хойш ашиглалтад орсон, газар хөдлөлтийг тооцож барьсан ч холбогдох норм, дүрмийн шаардлага хангахгүй 78 сургууль, 103 цэцэрлэг байна.

0 Сэтгэгдэл