Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Багануур хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх ялжээ
Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болж, Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан гэдгийг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос хэллээ. Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувиар ялалт байгуулж, Ш.Отгонбаяр 28,88 хувь, Р.Ганбаатар 9,79 хувь, Ц.Цогбаяр 2,79 хувийн санал авчээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.
Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС - ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болж, Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан гэдгийг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос хэллээ. Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувиар ялалт байгуулж, Ш.Отгонбаяр 28,88 хувь, Р.Ганбаатар 9,79 хувь, Ц.Цогбаяр 2,79 хувийн санал авчээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС - ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн - Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
0 Сэтгэгдэл






















