Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Мэдэгдэл
Саяхнаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлэг нүсэр тоо, сүр үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах санал гаргасан нь холбогдох хуулийн шаардлага хангахгүйгээс хүлээж авах боломжгүй нь нийтэд ил боллоо.
Нийслэлийн иргэд, нийслэлд урт богино хугацаагаар зорчигчид, түр оршин суугчид 2012 оноос Улаанбаатар хот огцом өнгө зассаныг, төрийн үйлчилгээ ил тод, ухаалаг нээлттэй болсныг сайтар мэднэ. Нийслэлийн төсвийг хорооноосоо эхлэн хэлэлцэх замаар иргэдийн шууд оролцоог дэмжиж, тулгамдсан томоохон асуудлаар иргэдээс санал асууж шийдэж ирсэн нь Нийслэлийн одоогийн удирдлага ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг бодитой хэрэгжүүлж буй жишээ мөн.
Улс орон хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр нийслэлийн төсвийн орлого, зарлага тэлэх нь мэдээж. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг асар их хугацаа шаардсан олон хүчин зүйл хөндсөн нийгэм эдийн засгийн асар том үйл хэрэг. Харин Э.Бат-Үүл тэргүүтэй удирдлага богино хугацаанд олон ажлыг амжуулсан билээ. Нийслэлийн төсвийн гүйцэтгэл, “Грандлайн” компаний талаарх Э.Бат-Үүлийн албан ёсны мэдээлэл нь бидэнд ойлгомжтой.
Өлбөгөр, зөвхөн тойрон хүрээллээ тэтгэдэг, хаалттай, дэвшил хөгжилд нэг алхам урагшлахдаа ч болгоомжилж цааргалдаг хотын хуучин удирдлагын дампуу арга барил НИТХ дахь МАН-ын бүлэгт уламжлагдан ирсэн нь тодорхой байна.
Ийм нөхцөлд Монголын Ардчилсан Холбооны олон мянган гишүүд, тэднийг төлөөлсөн Удирдах Зөвлөл НИТХ дахь МАН-ын бүлгийн гүтгэлгээр дүүрсэн саналыг эрс буруушаахын хамт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүлд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Явуургүй үйлдлээсээ татгалзахгүй муйхарлан зүтгэх аваас МАН-ын бүлэг үнэнд гүйцэгдэж, зөвхөн хараар ямар ч хамаагүй аргаар будах гэсэн явцуу санаархал нь бутран сарних болно.
Саяхнаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлэг нүсэр тоо, сүр үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах санал гаргасан нь холбогдох хуулийн шаардлага хангахгүйгээс хүлээж авах боломжгүй нь нийтэд ил боллоо. Нийслэлийн иргэд, нийслэлд урт богино хугацаагаар зорчигчид, түр оршин суугчид 2012 оноос Улаанбаатар хот огцом өнгө зассаныг, төрийн үйлчилгээ ил тод, ухаалаг нээлттэй болсныг сайтар мэднэ. Нийслэлийн төсвийг хорооноосоо эхлэн хэлэлцэх замаар иргэдийн шууд оролцоог дэмжиж, тулгамдсан томоохон асуудлаар иргэдээс санал асууж шийдэж ирсэн нь Нийслэлийн одоогийн удирдлага ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчмыг бодитой хэрэгжүүлж буй жишээ мөн.
Улс орон хөгжиж, хүн ам өсөхийн хэрээр нийслэлийн төсвийн орлого, зарлага тэлэх нь мэдээж. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг асар их хугацаа шаардсан олон хүчин зүйл хөндсөн нийгэм эдийн засгийн асар том үйл хэрэг. Харин Э.Бат-Үүл тэргүүтэй удирдлага богино хугацаанд олон ажлыг амжуулсан билээ. Нийслэлийн төсвийн гүйцэтгэл, “Грандлайн” компаний талаарх Э.Бат-Үүлийн албан ёсны мэдээлэл нь бидэнд ойлгомжтой.
Өлбөгөр, зөвхөн тойрон хүрээллээ тэтгэдэг, хаалттай, дэвшил хөгжилд нэг алхам урагшлахдаа ч болгоомжилж цааргалдаг хотын хуучин удирдлагын дампуу арга барил НИТХ дахь МАН-ын бүлэгт уламжлагдан ирсэн нь тодорхой байна.
Ийм нөхцөлд Монголын Ардчилсан Холбооны олон мянган гишүүд, тэднийг төлөөлсөн Удирдах Зөвлөл НИТХ дахь МАН-ын бүлгийн гүтгэлгээр дүүрсэн саналыг эрс буруушаахын хамт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүлд улс төрийн дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Явуургүй үйлдлээсээ татгалзахгүй муйхарлан зүтгэх аваас МАН-ын бүлэг үнэнд гүйцэгдэж, зөвхөн хараар ямар ч хамаагүй аргаар будах гэсэн явцуу санаархал нь бутран сарних болно.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2015.10.29
УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2015.10.29
0 Сэтгэгдэл
























