Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Нийслэлийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Ц.Энхцэнгэл. Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн оролцож, санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Амьдралыг урам зориг, итгэл найдвараар даван туулахад үлгэр жишээ болж явдаг Та бүхэндээ талархал илэрхийлье. Бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэдгээ хариуцлагатайгаа хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дүүргээр дамжуулалгүйгээр би өөрөө хүлээж авдаг болно. Долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэнэ. Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлмээр байна. Бид цаашид Та бүхнийхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, 24,000 гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлж, ахмадын түрээсийн орон сууцанд эдгээр иргэний 18 хувийг хамруулан ажиллаж байна гэдгийг хэллээ.

0 Сэтгэгдэл