Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Эцэг малын 40 хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх 1993 онд баталсан боловч мал эмнэлгийн болон малын үржлийн ажил, үйлчилгээний зааг ялгааг нарийвчлан тусгаагүй зэрэг хүндрэлүүд гарсаар байгаа тухай ХХАА-н сайд Р.Бурмаа танилцуулав.
Тэрбээр, НҮБ-аас үржилд ашиглаж буй эцэг малын 40 хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай судалгаа гарсан байна. Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал цөөрч, устах аюулд хүрчээ. 1926 оноос хойшхи хугацаанд Монголын нийт мал сүргийн 22 хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2013 онд 13 хувьд хүрсэн. Үүнтэй уялдан дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бод малын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байна. Гаалийн мэдээгээр 2012 онд 45,3 сая доллар, 2013 онд 53,3 сая ам.долларын мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна.
Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон” хэмээв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун, БОНХАЖЯ дээр мал, ургамал гээд бүх төрлийн салбарын генетик нөөцийг ашиглах, хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Одоо хэлэлцэж байгаа хуулиа БОНХАЖЯ-ныхантай ярилцаж, шаардлагатай зүйлсийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль хоорондын зөрчил гарч мэднэ хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн А.Бакей, Хуулийн төсөлд малын генетик нөөцийг хадгалах, ашиглах гэх заалт байна. Гэхдээ хэрхэн ашиглах, яаж хамгаалах талаар тодорхой заалт ороогүй байна. Тиймээс хуулийн зүйл заалтуудаа тодорхой болгохгүй бол хэрэгжихгүй” гэсэн санал хэллээ.
Гишүүд санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

0 Сэтгэгдэл