Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд шагнал гардууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд нар гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө та бүхэнд нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, ажилласан салбартаа амжилт гаргаж буй та бүхэнд нийслэлчүүд, нийслэлийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал дэвшүүлье” гэлээ. Мөн өнөөдөр Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор Улаанбаатар дулаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Шугам хоолойны слесарь Цэрэндашийн Гомбодорж шагнагдлаа.

0 Сэтгэгдэл