Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-ын эздийг энэ сарын 28-нд тодруулна
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.

Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник технологийн шинэ шийдэл, байгаль орчинд ээлтэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг үзүүлэлтүүдийг зорилгоо болгон ажилласан аж ахуйн нэгжийн шаардлага хангасан бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулна.
“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчид материалаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлсэн бөгөөд нийт 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ. Тус шагналын эздийг 10 дугаар сарын 28-ны өдөр буюу Лхагва гарагт шалгаруулна.

0 Сэтгэгдэл