Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
”Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн боллоо
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо хамтран мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн бодит дүр төрхийг гэрэл зурганд буулгаж, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын өөрчлөлт шинэчлэлтийг харуулсан 50 гаруй гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, уралдааны дүнг танилцуулж, шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар гардууллаа. Тус уралдааны нэгдүгээр байранд гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, хоёрдугаар байранд Б.Рэнцэндорж, гуравдугаар байранд Д.Хан-Уул орсон бол Х.Түшиг, Н.Цолмон нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнуулав.

0 Сэтгэгдэл