Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл хийнэ
УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсантай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.
Өнгөрсөн амралтын өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчууд болон захирлуудыг саатуулаад байгаа юм.
Х.Баттулга гишүүн мэдээллээ хэдэн цагаас хийх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч дээрх хэрэгт УИХ-ын Х.Баттулга болон тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цацагдаад байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь бүрэн эхээр нь хүргэх болно.
хөөрхий дөө хэлэх ч үг алга болж дээ
Энэ бид 2 өөрийгөө л өмөөрч энхийн цагаан тагтаа болгон ярина биз өөр яадгиин.
хотын баттулга батүүл эрдэнээ нарыг эхлээд шалга.
Энэ ардчилсан намынхан чинь юу болоод байна. Нэг нэгнийхээ бөгсийг ухаад. Алтанхуягийн хүмүүсийг дөнгөж ялласан уу үгүй юу Баттулгыг оролдож эхэлж байгаа юм байхдаа. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байсан юм шүү. Хэрэг үүсгэх бсн юм бол тухайн үед нь болоогүй юм уу. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гээч л болж байна даа.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсантай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.Өнгөрсөн амралтын өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын “Самсунг С&Т”, “SCTECM” компанийн байранд цагдаагийн тусгайгийн албан хаагчид гэнэтийн дайралт хийн орж бичиг баримтыг хурааж, битүүмжилж зарим солонгосчууд болон захирлуудыг саатуулаад байгаа юм.
Х.Баттулга гишүүн мэдээллээ хэдэн цагаас хийх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч дээрх хэрэгт УИХ-ын Х.Баттулга болон тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цацагдаад байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухайд нь бүрэн эхээр нь хүргэх болно.
0 Сэтгэгдэл
2015.11.03
2015.11.03
2015.11.02
2015.11.02
























