Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Х.Баттулга: Б.Батзаяаг улстөрийн захиалгаар баривчилсан
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнчимэг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар боллоо. Хаврын чуулганы үеэр Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байсан тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХд татаж авчран, ажлын хэсэг байгуулан би ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Ажлын хэсэг ажиллах явцад УИХ-аас тогтоолын төсөл гаргах хэрэгттэй байна гэх шийдвэрийг гаргасан. Ингээд энэхүү тогтоолын төсөлд 40 гишүүн гарын үсэг зурж өнөөдөр өргөн барих гэж байна. 100 жилийн нөөцтэй Монгол Улсын 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа, манай улс өөрийн хөрөнгөөр хайгуулаа хийж нөөцийг илрүүлсэн байдаг ийм орд юм. Тогтоолын төслөөр Тавантолгойн ордыг Засгийн газар дур мэдэн гэрээ байгуулж болохгүй харин ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх нь зүйтэй гэж энэхүү тогтоолын төсөлд оруулсан байгаа. Цаашид Тавантолгойн ордыг ашиглах зорилгоор гадаад дотоод хөрөнгө оруулагчтай байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг Эрдэнэставантолгой компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэж зааан. Мөн шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээш доошгүй хувийг Монголын төмөр зам компани эзэмших нь зүйтэй гэж үзсэн. Мөн 1072 хувьцааг хүчинтэй болгох тухай оруулсан гэж мэдээллээ. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс 51 хувиа эзэмших маягаар Тавантолгойг хөгжүүлэх ёстой гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга,
-Бид баялгаа зөв зохистой ашиглах зүйтэй. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилсан. Цаашид ч Тавантолгойн ордтой холбоотой асуудлууд хөврөх болов уу. Ер нь 2010 зургаадугаар сараас эхлээд энэ асуудалд багагүй эсрэг тэсрэг байр суурь илэрсэн. Б.Батзаяаг улс төрийн зорилгоор баривчилсан гэдгийг хэлмээр байна. Б.Батзаяа бол зарчимч хүн, А.Гансүх бол хуульч хүн шүү гэмээр байна. Зарчимч хүнээс асуудал гарахгүй байх. Мөрдөн байцаалтын үед янз бүрийн зүйл ярьвал Б.Батзаяадаа гай болох байх гэж бодож байна. Намайг бас шалгана биз.

0 Сэтгэгдэл