Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний орон нутгийн уулзалтууд Дархан-Уул аймгаас эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж эхлэсэн нь нийгмийн анхаарлын төв цэг болж, олны анхаарлыг татсаар байна. 1992 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийгдсэн 100 хар үйл явдлыг нэрлүүлэх, “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч өдрөөс өдөрт үйл ажиллагаа нь өргөжиж, түүнийг дэмжсэн иргэдийг тоо ч нэмэгдсээр байна. Одоогоор Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Хамаг Монгол хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа Аж үйлдвэрийн танхим зэрэг нийгмийн нөлөө бүхий 10 гаруй байгууллагууд нэгдээд байна.
Тэгвэл “ Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн цар хүрээгээ улам өргөжүүлж орон нутагт үйл ажиллагаа явуулахаар боллоо. Тодруулбал, 2015. 11. 04 буюу маргааш Дархан-Уул аймагт “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний уулзалт, болон Хар/Цагаан жагсаалтын журам танилцуулах, уг жагсаалтын судалгааны санал асуулга авах, иргэдийн санал бодлыг хуваалцаж албан байгууллагуудаар явах гэх өргөн хүрээтэй компанит ажил зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтанд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А. Мөнхбат болон Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг дэмжигчид оролцохоор болоод байна. Ийнхүү Хулгайчгүй Монгол хөдөлгөөн маргаашнаас эхлэн орон нутгуудаар маш эрчимтэй давалгаалах бөгөөд анхны уулзалт Найрамдлын Дархан хотоос эхлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл