Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Бидний амжилт” нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
Өмнөговь аймгийг 2013 - 2016 хөгжүүлэх Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудыг тайлагнах “Бидний амжилт” нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Даланзадгад сумын Биеийн тамир спортын газарт гурван өдрийн турш болсон үйл ажиллагааны эхний өдрийн арга хэмжээнд Нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааг танилцуулсан юм.

Үүнд Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, ЗӨСТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хувийн эмнэлэг, эмийн сангууд, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёлын газар, Хөгжимт жүжгийн театр, Музей, Номын сан, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Политехникийн коллеж, Залуучуудын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран оролцож, давхардсан тоогоор 2000 гаруй иргэдэд тараах материал, гарын авлага тарааж, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, салбаруудад хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг танилцуулж, өдөрлөгийн арга хэмжээ амжилттай боллоо.
Хоёр дахь өдрийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин , аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь салбар, санхүүгийн хяналт, аудитын алба, Статистикийн хэлтэс, Даланзадгад дулааны цахилгаан станц, Дулаан хангамж, “Гүний ус”, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагууд оролцож иргэдэд нээлттэй мэдээ мэдээлэл хүргэхээс гадна, гарын авлага, тараах материалаар салбаруудад хийгдсэн ажлаа тайлагнасан юм.
Сүүлийн өдрийн арга хэмжээнд төрийн захиргаа удирдлагын хэлтэс болон хууль зүйн хэлтэс үйл ажиллагаагаа танилцуулж нийт 16 байгууллага оролцлоо.
Тэдгээр байгууллагууд дараах үйл ажиллагааг иргэдэд хүргэсэн юм. Үүнд, Улсын бүртгэлийн хэлтэс нь торгуулиас чөлөөлж, баримт бичгийн зөрчил арилган Хууль зүйн зөвлөгөө туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авсан. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын талаар зөвлөгөө өгөв. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгч, лавлагаа гаргалаа.
Гэмтлийн зэрэг тогтоосон. Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгожээ. Мөн Архивын баримтаар үзэсгэлэн гаргасан байна. Түүнчлэн Улсын хил нэвтэрсэн лавлагааг гаргаж, гадаадын иргэдийн виз бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.
Хаалтын арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга Б. Түвшинбаяр үг хэлж, бусад хэлтэс агентлагийн дарга нараас гадна Зэвсэгт хүчний 167 – р ангийн үлээвэр найрал хөгжимчид оролцлоо. Ийнхүү “Бидний амжилт” нээлттэй өдөрлөг гурван өдрийн турш үргэлжилж, иргэд олон нийтдээ хүрч үйлчилсэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

0 Сэтгэгдэл