Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
”Эрдэнэс Тавантолгой”-н ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдов

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд12.00 цагт мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций суман дахь Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдов.

Тэрээр “Энэ залуусын төлөө шатвал ч шатья” хэмээн гэнэт усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан бөгөөд азаар галын хор ойрж байж галыг унтраасан юм. Тэрээр Зууны мэдээ сониноос “Эрдэнэс Таван толгой” ХК руу хөл нүцгэн явж "тэмцлийн хэлбэр" гэснээс өөр тайлбар өгсөнгүй.

С.Эрдэнэ мэдээллийн эхэнд, “ТТ JV CO компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчидаа худалдсан. 33 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон нь хөдөлмөрийн хууль зөрчиж хүний эрхэнд халдсан хэрэг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасан дээрх компани болж хувирлаа. Ирэх 12 дугаар сард 200 хүн ажилгүй болох нь. Үүний төлөө монголчууд нэгдмээр байна. Энэ бүхнийг хийсэн Засгийн газар болоод С.Баярцогтыг огцруулах ёстой. Ажилчдаа өгөөш болгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг огцруулья. Би хэзээ ч улс төрийн шинжтэй мэдэгдэл хийж байгаагүй. Ардчиллыг байгуулалцаж хамтран зүтгэж өдийг хүрсэн. Гэхдээ улс орноо худалдаж буй эрх мэдэлтнүүдийг тэвчиж гүйцлээ" хэмээн онцолсон юм.

0 Сэтгэгдэл