Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Аялал жуулчлалын салбарыг хамтран хөгжүүлэхээр тохиролцов
Хятад, ОХУ болон Монгол Улсын хил орчмын хэд хэдэн бүс нутгийн эрх баригчид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай “Зилиний тунхаг”-т гарын үсэг зурлаа. Энэ тухай Хятадын Хэйлунзян мужийн Хэрэглээний эдийн засгийн холбооны дарга Жан Чуньзяо албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Дээрх гэрээг Хятадын Хуньчун хотод болсон гурван орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны бага хурлын хүрээнд байгууллаа. “Зилиний тунхаг”-т Хятадын Зилинь, Өвөр Монгол, Ляонин, Хэйлузян мужийн, Монголын гурван аймгийн болон Оросын Приморийн хязгаар зэрэг өөр хэд хэдэн бүс нутгийн удирдлагууд гарын үсэг зурсан” гэж тэрбээр хэлсэн байна.
Уг тунхагт талууд аялал жуулчлалын тээврийн цогц систем байгуулах, захиргааны салбарт хамтран ажиллах механизмыг боловсруулах, хил орчмын болон зэргэлдээх бүс нутагт жуулчдын болон аялал жуулчлалын компаниудын асуудлыг шийдэхэд, түүнчлэн аюулгүй байдлыг хангахад хүчин чармайлт тавих үүрэг хүлээжээ.

0 Сэтгэгдэл