Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Хог хаягдлын талаарх иргэдийн гомдлыг 11-11 утсаар авч байна
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах, тохижилт, хог хаягдлын хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хороодод олон нийтийн байцаагчийг ажиллуулж байгаа юм. Олон нийтийн байцаагчид нь хариуцсан хороондоо тогтмол ажиллаж хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэлийг үйлдэн хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль, журмын дагуу торгууль, шийтгэвэр ногдуулах үүрэгтэй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өвөлжилтийн бэлтгэлийг шалгах үзлэгийн үеэр Сүхбаатар дүүрэг 37 олон нийтийн байцаагч ажиллуулж байгаагаа танилцуулав. Үүнээс 20 олон нийтийн байцаагчийг дүүрэг, 14-ыг нь хог хаягдлын үйлчилгээний компани, гурвыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ-аас томилжээ. Хороо бүрт хог хяагдалтай холбоотой гарсан зөрчлийг олон нийтийн байцаагч тэмдэглэн авч тухай бүрт нь холбогдох этгээдэд мэдэгдэж ажлын 1-3 хоногийн дотор арга хэмжээ авч ажиллаж байна. Хог хаягдлын талаарх гомдлыг Шуурхай утас 11-11 -р авч байгаагаас гадна тухайн хорооны хог тээврийн үйлчилгээний компаниуд зөрчил гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл