“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө
Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Талийгаач залуугийн үйл хэрэг энэ сард биелэлээ олох уу

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар Засгийн газар өнгөрсөн оны нэг болон долдугаар сард хоёр удаа хуралдаж байв. Тухайн үед 517 мянган га газрыг төрийн хамгаалалтад авах шаардлагатай тухай ярьж байсан ч, ажил хэрэг бололгүй бараг хоёр жилийн нүүр үзжээ. Энэ асуудлыг байгаль хамгаалагчдаас өөр барагтай хүн сонирхдоггүй, Тост, Тосон бумбын нурууг яагаад тусгай хамгаалалтад авах шаардлагатай нь хэн хүнд сонин биш учраас хаа, хаанаа шахаж шаарддаггүй байв.
Гэтэл тус бүс нутгийн байгаль хамгаалагч, “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллагын биологич, амьтан судлаач 27 настай Т.Лхагвасүмбэрэл гэгч залуугийн цогцос энэ сарын 11-ний өдөр олдсноор Тост, Тосон бумбын нуруу, тухайн газарт лиценз эзэмшдэг компаниудын асуудал олны анхаарлын төвд орлоо. Учир нь, талийгаач ирвэсний өлгий нутаг болсон Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авуулахаар тууштай тэмцэж, үүнийхээ “шанд” удаа дараа халдлагад өртөж, сүрдүүлэгт автаж, бүр хутгалуулж байсан байгаа юм. Тиймээс Гурвантэс сумын нутагт лиценз эзэмшдэг компаниуд лицензээ цуцлуулахгүйн тулд энэ хэрэгт ямар нэг байдлаар оролцсон байж магадгүй хэмээн талийгаачийн ар гэр, журмын нөхөд нь хардаж байна.
Харин түүний амьд сэрүүндээ тусгай хамгаалалтад авахаар зорьж байсан Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг эрх баригчид яаравчлуулж эхэллээ.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Засгийн газрын газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг танилцуулжээ.
Хэдийгээр хуралдаанаар дээрх асуудлыг хойшлуулсан ч байгалийн цогцолборт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж үзсэн байна. Харин цогцолбор газар болгочихвол тухайн бүст байгаа лиценз цуцлагдах тул компаниудад олгох нөхөн олговрын хэлбэр, хэмжээг эхлээд шийдэхээр болжээ. Жишээ нь, адилхан нөөцтэй газар олгох эсвэл мөнгөөр нөхөн олговор олгох зэргийг харьяа сайдууд хуралдаж, шийдэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Гэхдээ Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болдын хэлж буйгаар “2007-2009 оны хооронд хайгуулын найман тусгай зөвшөөрөл олгогдсон нь байгалийн цогцолбор газрын хилийн бүст багтаж байгаа” юм байна. Харин тэдний лицензийг цуцлах бол нэг тэрбум 86 сая 956.9 мянган төгрөгийг олгох ёстой аж. Харин Ашигт малтмалын газар нь Уул уурхайн яамны хэрэгжүүлэгч агентлаг тул зохих шийдвэр гарсны дараагаар лиценз цуцлах асуудлыг ярьж эхлэхээр болжээ. Эдгээр найман компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай нийтдээ 50 мянга орчим га талбайг эзэлж байна. Гэхдээ 2014 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны 517 мянган га газрыг тусгай хамгаалалтад авахаар байсан бол энэ удаад 618 мянган га болгож нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь ирвэсийн тархац нутгийг нэмэгдүүлэхтэй холбогдон өссөн юм байна.
Ирэх долоо хоногт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг гадаад томилолттой тул Засгийн газрын хуралдаанд суухгүй. Гэхдээ явж ирээд дараагийн долоо хоногт нь хуралдаанд оролцох юм байна. Энэ үеэр заавал Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг оруулна гэсэн юм. Мөн дээрх газраас гадна, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймагт тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар байгаа аж. Гэхдээ Завханы Отгонтэнгэрээс бусдад нь ямар нэг байдлаар лиценз олгогдсон тул асуудал хойшилсон байна. Тиймээс заавал бүхэлд нь бус Тост, Тосон бумбын нуруу дараа нь Завханы Отгонтэнгэр зэрэг дарааллаар тусгай хамгаалалтад авах боломжтой гэж Н.Батцэрэг сайд өчигдөр бидэнд хэлсэн юм. Ингэснээр тусгай хамгаалалтад байгаа нийт газар нутгийн 17.4 хувь нь 19 хүртэл хувиар өсөх аж.
Гурван тэс суманд давсны хоёр, нүүрсний 11, барилгын материалын нэг, алтны хоёр гээд нийт 18 ашиглалтын лицензийг дотоодын компани эзэмшин олборлолт явуулдаг бөгөөд хайгуулын 16 лицензийн зөвшөөрлийг АМГ-аас дотоодын компаниудад өгсөн мэдээлэл байгаа юм. Түүнчлэн дэлхий дээр нэн ховор 22-24 бодь гал цоохор ирвэс тоологдсон байна. Үүнийг дагаад тэдний хоол болдог янгир, ямаа байгаа гэсэн судалгаа хийсэн байна. Сүүлийн найман жилийн турш жил бүр 200 мянга орчим ам.долларыг энэ бүс нутгийн амьтан, ургамлын аймгийг судлахад зарцуулж байжээ.
-Засгийн газар Тосон бумба дахь лицензээ цуцалбал тэрбум гаруй төгрөгийг нөхөн олговорт өгнө-

0 Сэтгэгдэл
mgl
yasan tsadahaa meddeggui bird bolson no nuud ve
2015.12.02