Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Яармагийн түр гүүрийг хаалаа
Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн түр гүүрэн дээр өчигдөр зам тээврийн осол гарсан тул тус гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Энэ талаар Нийслэлийн авто замын газар мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлд, “2015 оны 12 дугаар сарын 2-ны 12 цагийн орчимд Яармагийн түр гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерын араас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас Яармагийн түр төмөр гүүрэнд эвдрэл гарсан тул 2015 оны 12 дугаар сарын 2-ноос эхлэн гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хааж засварын ажил хийх болсныг мэдэгдье. Засварын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хийх бөгөөд засварын ажлын хугацаанд хуучин төмөр бетон гүүрийг хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй болгох юм. Энэ дашрамд, нийт жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, халтиргаа гулгаатай үед хурдаа тааруулж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулъя” гэж бичжээ. Ослын улмаас Зурагт-Яармаг чиглэлийн автобусанд зорчиж байсан зургаан хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.
Нийтийн тээврийн автобустай холбоотой осол, аваар, гэмтэл энэ сарын 1-ний өдөр гэхэд л 15 бүртгэгдсэн бөгөөд хоорондоо мөргөлдсөн, шон мөргөсөн, хөлдөж зогссон зэрэг зөрчил зонхилжээ.

0 Сэтгэгдэл